"Шэнхэ"  групп    

         "Шэнхэ" групп нь Юуняанг бүсийн Шияан хотод байрладаг. Тус үйлдвэр нь нийтдээ 680 гаруй акр талбай эзэмшдэгээс 12000 м2 талбай нь ажлын талбай буюу цех. Анх 1984 онд байгуулагдсан тус групп нь техник технологийн хөгжүүлэлт хийж байснаар 2002 оноос эхлэн өөрсдийн нэрийн Шэнхэ цувралын ачааны автомашин, өөрөө буулгагч, бараа тээврийн автомашин, түлш тээврийн автомашин, химийн хорт бодис тээврийн автомашин гэх мэт олон төрлийн цуврал автомашинууд үйлдвэрлэж эхэлсэн.  
        Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн олон улсын зах зээлд өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинуудыг нийлүүлж байгаа. Одоогоор жилд 5000 ширхэг автомашин үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадалтай.  Хөбэй мужийн ААА зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлийн сертификаттай бөгөөд муждаа тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм.