Хамтран ажиллагч компаниуд

"Агро"      

       "Агро" компани нь 1994 онд байгуулагдсан бөгөөд өндөр технологиор ХАА-н техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. 
         "Агро" компани нь өндөр зэрэглэлийн зохион бүтээгчидтэй, өндөр зэрэглэлийн технологитой, орчин үеийн үзэсгэлэнгийн танхимтай, сервис төвтэй, тоон программын удирдлагатай, шинэ тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон хувийн үйлдвэрлэлийн баазтай.
  Орчин үеийн ХАА-н техник үйлдвэрлэхийн хажуугаар "Агро" компани нь бүх төрлийн трактор болон комбайн засварлаж, сэлбэг худалдаалдаг.
       "Агро" ХХК нь"Комбайновый завод", "Ростсельмаш", "Бузулукский механическии завод", "Торговый дом МТЗ-Белаз", "Петербургский тракторный завод" зэрэг компаниудын дилер юм. 
"Агро" ХХК-ий бүтээгдэхүүнүүд нэр хүндтэй олон улсын болон дотоодын ХАА-н үйлдвэрийн үзэсгэлэнд удаа дараа тавигдаж өндөр шагнал хүртсэн. Гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнүүд ОХУ-ын стандартын тохирлын гэрчилгээтэй.
Хэрэглэгчтэй харьцах хоёр талын харилцаагаа өргөжүүлэх, худалдан авалтын дараах шууд системийг бий болгох нь компаний тэргүүн зорилтуудын нэг юм.